Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 214 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн гэр хорооллын айл өрхөд цахилгааны үнэ тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”, Эрчим хүчний яамны сайд болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарын байгуулсан санамж бичгийг хүрээнд нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг тэглэх болсонтой холбогдуулан гэр хорооллын айл өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангуулах урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд  2017 оны 01-р сарын 10-ны өдөр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компаны 56 албан хаагчдад Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төв дээр сургалт зохион байгуулсан.