2015 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Дэлхийн-зөн Монгол” олон улсын байгууллагын тус аймаг дахь салбартай хамтарч Дэлүүн суманд Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг явуулахын зэрэгцээ “Өрхийн бэлэн байдал” сэдэвт сургалт зохион байгуулж явууллаа. Сургалтанд сумын Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн 115 хүн хамрагдсан ба 8 багийн Засаг даргыг сургагч багшаар бэлтгэлээ.