Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ний өдрийн А/309 тоот тушаалын дагуу албаны хэмжээнд 2017 оны 01 дүгээр сарын 13-ний өдөр сургуулийн жилийн нээлтийг эхлүүллээ. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 2017 оны хичээлийн жилийн нээлтийн арга хэмжээнд Гал унтраах, аврах 14,30,65 дугаар ангиудад зохион байгуулахад Нийслэлийн Онцгой байдлын дэд дарга, онцгой байдлын хурандаа Д.Эрдэнэбаатар, хэлтсийн дарга хурандаа Д.Даваасүрэн, дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга Б.Энхболд, Захиргаа хуулийн хэлтсийн дарга М.Нямгэрэл, Дэд бүтэц, тохижилтын газрын дарга Б.Даваажав, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч хошууч О.Цогтоо, ССУСАХМэргэжилтэн, онцгой байдлын дэслэгч Ж.Энхтөр нар тус тус оролцож Онцгой байдлын алба 2017 онд дэвшүүлсэн зорилтын талаар мэдээ мэдээллийг олгож нийт бие бүрэлдэхүүнд сурлагын амжилт хүслээ. Мөн өргөсөн тангаргаа давтах үйл ажиллагааг хэлтэс, анги байгууллагын хэмжээнд зохион байгууллаа.