Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Нарийнтээл, Есөнзүйл, Уянга, Жаргалант, Бүрд, Баянтээг, Арвайхээр сумдын ерөнхий боловсролын сургуулиудын захирал, нийгмийн ажилтан, дотуур байрны багш, номын санч нарын нийт 35 багш ажилчидад гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах, галын аюулгүй байдлыг хангах, Гамшиг ба Онцгой байдал, өрхийн эрсдэлийн үнэлгээ хийх аргачлал  гэсэн сэдвүүдээр 6 цагийн сургалт, дадлага зохион байгууллаа. Сургалтыг 2017.01.11-ны өдөр Хүүхдийг ивээх сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж Онцгой байдлын газрын ГХТББХАМ Онцгой байдлын дэд хурандаа Ц.Болдбаатар ССУСАХМэргэжилтэн Онцгой байдлын дэслэгч С.Пүрэвсүрэн нар удирдан зохион байгуулсан.