2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Улиастай сумын орон нутгийн судлах музейд гал түймэр унтраах аврах 43-р ангийн 1 дүгээр салаа гал унтраах тактикийн сургуулийг зохион байгууллаа. Сургуулийн үйл ажиллагааг аймгийн 24 сумын Тамгын газрын дарга нарт үзүүлж таниулсан нь сургуулийн ололттой тал байлаа. Сургалтанд нийт 76 ажилтан, албан хаагчид хамрагдлаа.