Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд: Аймгийн ОБГ, Дэлхийн зөн ОУБ- ын Хөвсгөл аймаг дахь салбартай хамтран Мөрөн сумын ЕБС- иудын дунд " Өсвөрийн аврагч" тэмцээнийг зохион явууллаа.

Тэмцээнд Мөрөн сумын 9-н сургуулийн ахлах ангийн 81 сурагч, 9 багш оролцлоо. Тэмцээний талаар Мөрөн, SKY телевизүүдээр мэдээлэл бэлтгэн ард, иргэдэд хүргэлээ.

Тэмцээнийг Аюулгүй амьдрах ухаан 1,2,3 дугаар дэвтэрээс асуулт бэлтгэн сугалаа сугалж хариулах, багын нэгдмэл ажиллагаа, хувцасны жигдрэлт, жагсаалын бэлтгэл, гал унтраах, нэрвэгдэгсэдийг аврах, зөөвөрлөх,эмнэлэгийн анхны тусламж үзүүлэх зэрэг 4 өртөөн дээр тэмцээнийг зохион явууллаа.

Тэмцээнд оролцсон нийт 9 багаас 1 дүгээр байранд: Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн баг тамирчид шалгарч алтан медаль, шилжин явах цомын эзэн боллоо.

2 дугаар байранд: Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв мөнгөн медаль

3 дугаар байранд: Эрдмийн далай цогцолбор сургуулийн баг тамирчид орж хүрэл медаль авлаа: