Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Цэргийн тангараг өргөх арга хэмжээг зохион байгуулах тухай А/278 дугаар тушаалын дагуу Онцгой байдлын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/79 дүгээр тушаалаар Онцгой байдлын газрын офицер, ахлагч нар нийт 51 албан хаагч Цэргийн тангараг өргөх арга хэмжээнд оролцов. Цэргийн тангараг өргөх ажиллагаа Онцгой байдлын газрын жагсаалын талбайд зохион байгуулагдсан бөгөөд ард иргэдэд “Дербес”, “Наз” телевизүүдээр сурталчлав.