Аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Б.Ууганбаяраар ахлуулсан ОБГ, МХГ-ын холбогдох мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй аймгийн Засаг даргын удирдамжийн дагуу онцгой нөхцөлд үүрэг гүйцэтгэх, бэлтгэл бэлэн байдлаа хангах шаардлагатай ХХААГ, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Булган-АЗЗА ТӨХК, ЭБЦТС ТӨХК, Булган Мээж ОНӨХХК-дад цаг хүндэрч дуудлага ирсэн нөхцөлд ажиллах хүн хүч, машин техникүүдийг газар дээр нь үзэж шалган, үүрэг чиглэл өгч ажиллалаа.