Монгол улсын батлан хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Цэргийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.4, Гамшгаас хамгаалах хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь  хэсэгт заасний дагуу   Өвөрхангай аймгийн онцгой байдлын газрын алба хаагчид Цэргийн тангараг өргүүлэх ёслолын ажиллагааг Монгол Улсын цэргийн дүрмийн дагуу 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 11:00 цагт зохион байгуулсан. Тангараг өргөх ёслолын ажиллагаанд Онцгой байдлын гал түймэр унтраах 12,45 дугаар ангийн 83 алба хаагч хамрагдаж Цэргийн тангараг өргөсөн. Өргөсөн тангарагаа давтан, төрийн дуулал дуулах хүндэтгэлийн ажиллагааг сар бүрийн 15-ны өдөр зохион байгуулахыг Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал үүрэг болгосон.