Гамшгаас хамгаалах төрийн бодлого, гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг дадлага олгох, өрхийн бэлэн байдлыг дээшлүүлэх, эрсдэлийг тооцож гаргасанаар гэр бүл, бусдын амь насыг авран хамгаалж аюулгүй амьдрах хүмүүжлийг төлөвшүүлэх орчин бүрдүүлэнэ.

2016 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр Өвөрхангай аймгийн ЭБЦТС-ХХК-ны салбар 19 сумдын 28 техникч Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, галын аюулгүй байдал, пийшин зуухны аюулгүй байдлыг хангах, эмнэлгийн анхны тусламж сэдвээр 4 цагийн сургалт дадлагат хамрагдсан. Сургалтыг Онцгой байдлын ССУСАХМэргэжилтэн Онцгой байдлын дэслэгч С.Пүрэвсүрэн, Онцгой байдлын дэд ахлагч А.Мөнхдэлгэр ЭБЦТС-ХХКампани сургалт хариуцсан мэргэжилтэн С. Солонго нар хамтран зохион байгуулсан. Сургалтаар галын аюулгүй байдал, цахилгааны аюулгүй байдал, өрхийн бэлэн байдал, өрхийн эрсдэлийн үнэлгээ, эмнэлгийн анхны тусламж, гал унтраагуулаар гал унтраах дадлага сургууль зохион байгууллаа.  

Сургалтанд оролцогчдоос өрхийн эрсдэлийн үнэлгээ хийлгэхэд 28 алба хаагчидын дунд явуулсан судалгаагаар 
                                                  Бага эрсдэлтэй өрх 4 
                                                  Дунд эрсдэлтэй 20
                                                  Өндөр эрсдэлтэй 4 өрх байна.

Өндөр эрсдэлтэй 4 өрхийн гишүүдийн судалгаан дээрээс хархад Гэрээ тойруулан гал түймрээс хамгаалах зурвас байхгүй, өвс тэжээлийн нөөц хангалтгүй, ой хээрийн түймэр гарсан үед хот айл, хэсэг бүлгээрээ нэгдэж, түймэр унртаах нөхөрлөл байгуулаагүй гэсэн нийтлэг эрсдэлтэй байсан тул энэ эрсдэлээ бууруулах хэрэгтэй гэдгийг оролцогчидод зөвөллөө.