Хөтөлбөрийн үр дүнгийн стандартыг дэлхийн зөн Арвайхээр, Өвөрхангай ОНХХ-үүд хамтран зохион байгуулдаг билээ. Тус хөтөлбөрүүд нь хэрхэн хангаж байгаа талаар орон нутгийн иргэд, түншлэгчидтэй хамтдаа хэлэлцэх, дүгнэх, гүйцэтгэлээ сайжруулах арга замуудыг тодорхойлох зорилготой хамтрагч байгууллагын төлөөлтэй уулзаж дүгнэлт хийлээ.

ОНХөтөлбөрийн багийханд хөтөлбөрийн одоогийн арга барилыг орон нутгийнхан болон түншлэгчдийн хамтаар дүгнэж цаашдаа хөтөлбөрийн үр дүнг сайжруулахад шаардлагатай өөрчлөлтүүдийг төлөвлөгөөндөө тусгах чиглэлээр уулзалтыг зохион байгуулсан. Уулзалтанд Өвөрхангай аймгийн 8 сумын төлөөлөл, ЗДТГ, ОБГ, БСГ, ГБХЗГ, ЭМГ, ЕБ-ын сургуулиудын төлөөлөл, сайн дурын идвихтэн, багийн нийгмийн ажилтан нийт 65 төлөөлөл оролцсон томоохон уулзалт болж өнгөрлөө.

Энэхүү уулзалтаар ОНХХөтөлбөр Онцгой байдлын газар бусад хамтрагч нартайгаа хэрхэн хамтарч ажилвал энэхүү төсөл дууссан тохиолдолд хэрхэн цааш нь үргэлжлүүлэн ард, иргэд хөгжлийн бэрхшээлтэй болон зорилтот бүлэгрүү чиглэж ажиллах, хүүхдийн сайн сайхан байдлын төлөө ажиллах талаар хэлэлцэж цаашид хамтран ажиллах төлөвлөгөөг хамтарч гарсан нь үр дүнгтэй уулзалт боллоо.