Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан "Авто үйлчилгээ"-ний байгууллагууд нэгдсэн арга хэмжээний хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй "Авто Мастер Монгол" ХХК, "Өрнөх моторс" ХХК, "Эрээн Ухаан" ХХК зэрэг газруудын галын аюулгүй байдлыг шалгаж, мэргэжил, арга зүйн зөвөллөгөө өгч, ажилтан ажиллагсадад гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх мэдлэг олгох танхимын сургалт, Онцгой байдлын байгууллагатай хамтран ажиллах чиглэлээр дадлага, сургууль зохион байгууллаа.