Монгол Улсын Шадар сайдын баталсан "ХҮН АМ ОЛНООР ЦУГЛАРДАГ, ХУДАЛДАА, ОЛОН НИЙТИЙН БАЙГУУЛЛАГА" нэгдсэн арга хэмжээний хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй "Драгон-Холдинг-Трейдинг" ХХК, "Хашака" ХХК, "Баруун бүс" ХХК-ийн "Энхжин" , "ХНХТ" ХХК-ийн 21 худалдааны төв зэрэг газруудын галын аюулгүй байдлыг шалгаж, мэргэжил, арга зүйн зөвөллөгөө өгч, ажилтан ажиллагсадад гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх мэдлэг олгох танхимын сургалт, Онцгой байдлын байгууллагатай хамтран ажиллах чиглэлээр дадлага, сургууль зохион байгууллаа.