Говь-Алтай аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн баталсан удирдамж, Онцгой байдлын газрын даргын баталсан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу 11 дүгээр сарын 13-20-ны хооронд Цээл суманд гамшгаас хамгаалах "Иж бүрэн", Эрдэнэ суманд "Команд штаб"-ын дадлага сургуулийг 4 үе шаттайгаар 326 хүн хүч, 50 машин техник, 150 багаж хэрэгслийг хамруулан зохион байгууллаа.