Онцгой байдлын ерөнхий газрын 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1/614 тоот албан бичгийн дагуу Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газар, аймгийн Улаан загалмайн хороотой хамтран “Дэлхийн иргэний хамгаалалтын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлуулан Хүүхэд залуучуудын соёл, мэдээллийн GALAXY төвд “Гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах” сэдэвт сургалт, өдөрлөгийг зохион байгуулсан. Өдөрлөгт Даланзадгад сумын 1-8 дугаар багийн иргэд, аж ахуй нэгж байгууллагууд оролцож гамшиг осол, гал түймрээс урьдчилан сэргийлэх дадлага хийж, сургалтанд 80 гаруй иргэн, 12 аж ахуй нэгжийн 24 ажилтан, албан хаагч хамрагдаж аврах ажиллагааны багаж хэрэгсэл, автомашин техникийг дэлгэн танилцуулж, нэрвэгдэгсдэд анхны тусламж үзүүлэх дадлага сургалт, ард иргэд галын хорыг хэрхэн ашиглаж галыг хэрхэн унтраах зэрэг дадлага хэлбэрээр зохион байгуулж, Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хуулийг иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эрх, үүргийн талаар сургалт зохион байгуулсан