Өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, үнэлгээ хийх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, шийдвэр гаргах үүрэг бүхий Улсын Онцгой комиссын шуурхай бүлэг Сүхбаатар аймагт ажиллалаа. ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаярын ахалсан Шуурхай бүлэг  Эрдэнэцагаан,  Баруун-Урт суманд ажиллаж өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцан, орон нутгийн Онцгой комисст  заавар зөвлөгөө өгч ажиллалаа.