Монгол улсын Гамшгаас хамгаалах тухай , Галын аюулгүй байдлын тухай  зэрэг хуулиуд, Гал түймэр, Гамшгаас хамгаалах тухай улсын хяналт болон холбогдох хууль, дүрэм журам, стандартыг хэрэгжүүлэх, иргэд, аж ахуй нэгж, байгууллагын ажилтан нарт Гал түймэр, Гамшиг ослын талаар мэдлэг олгож , Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, Гал түймэр, Гамшиг ослын аюул тохиолдсон үед иргэдийн амь насыг хамгаалах, мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлж, аюулгүй амьдрах арга ухаанд суралцуулах зорилгоор  “Зэвсэгт хүчний 110-р ангийн нийт албан хаагчид болон хугацаат цэргийн албан хаагчдад 4 цагийн сургалтыг “Ой, хээрийн түймэрээс урьдчилан сэргийлэх , Ой хээрийн түймэрийг унтраах арга, ангилал, Объектын гал түймэрээс урьдчилан сэргийлэх, Гэр орон сууцны галын аюулгүй байдлыг хангах зэрэг сэдвээр зохион байгууллаа.