Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч,   онцгой байдлын дэд ахлагч  М.Лувсанданзан нь  2016  оны  11 дүгээр сарын 15-20-ны   өдрүүдэд  ОХУ-ын Москва хотноо зохион байгуулагдаж байгаа  Дэлхийн аварга шалгаруулах  WRPF "RAW" Пауэрлифтингийн  тэмцээний  Залуучуудын ангиллын  -82.5 кг жинд  2-р байр эзэлж  Дэлхийн аваргын  мөнгөн медаль хүртлээ.
    Ийнхүү хийморь  нутгийн аврагч, гал сөнөөгч дэлхийн аваргын энтэй тамирчин гэдгээ батлан харуулж нутаг ус, Сүхбаатарчуудынхаа итгэлийг биелүүлсэнд нутгийн зон олон, Онцгой байдлын газрын  хамт олноос  халуун баяр хүргэж байна.