Гэр хорооллын айл өрхөд чиглэсэн болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гал түймрийн хохирлыг бууруулах зорилгоор 2016 оны 11 дүгээр сарын 10-наас 13-ны өдрүүдэд "Айл өрх" нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээний хүрээнд Багануур Цахилгаан түгээх салбар станц, Онцгой байдлын газар, ГТУА-33 дугаар анги хамтран Сайншанд сумын 7 багийн 28 хэсгийн 485 өрхийн галын аюулгүй байдлыг шалган зөвлөж, 1520 иргэнд зөвлөгөө өгч, 235 иргэнд сэрэмжлүүлэг гарын авлага хүргэж ажиллаа.