Даланзадгад сумын 1-4 дүгээр бүрэн дунд сургууль, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн ахлах ангийн сурагчдад Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хуулиуд, Газар хөдлөлтийн тухай ойлголт, Газар хөдлөлтийн гамшгийн үед өөрийгөө болон бусдыг аврах, Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх сэдвүүдээр онолын сургалт Онцгой байдлын хэлтэс, Газар хөдлөлтийг бүртгэх Даланзадгад станц, аймгийн Улаан загалмайн хороотой хамтран зохион байгуулсан.