Сум багийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, томилгоот бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдлын түвшин тогтоох үзлэгийг аймгийн Засаг даргын захирамжаар 2016 оны 11 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд Айраг, Хатанбулаг суманд зохион байгуулав. Гамшгаас хамгаалах бэлэн байдлын  үзлэгт сумын Онцгой комисс, гамшгаас хамгаалах ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн томилгоот 142 хүн, Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар анги , Улсын нөөцийн Шатахууны салбарын 42 албан хаагч нийт 184 хүн, 20 техник хэрэгсэл хамрагдаж Айраг сум 76 оноогоор, Хатанбулаг сум 75 оноогоор "Хангалттай" үнэлэгдлээ.