"Гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдсан сургалтын үеэр Баян-Уул, Хөхморьт сумдын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад "Аюулгүй амьдрах ухаан" сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтын үеэр   болзошгүй гамшиг, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон бусдыг аврах, анхны тусламж хэрхэн үзүүлэх, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэгүүдийг олж авлаа. Уг сургалтанд сумдын 130 гаруй сурагчдыг хамруулсан байна.