Онцгой байдлын газар, Улаан загалмайн хороо хамтран ерөнхий боловсролын 1, 2 дугаар сургуулийн анхны тусламжийн нөхөрлөлийн 20 гишүүнд 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр сургалт зохион байгууллаа.

Тус сургалтаар анхны тусламжийн нөхөрлөлийн ажиллах журам заавар, аймгийн Онцгой байдлын газар, Улаан загалмайн хороотой хэрхэн уялдаа холбоотой ажиллах, анхны суурь тусламж үзүүлэх талаар мэдлэг дадлага олголоо.

“Анхны тусламжийн нөхөрлөл” нь гамшгийн эрсдэлийг  бууруулахад хувь нэмэр оруулах гамшигт нэрвэгдэгсдэд анхны тусламж үзүүлэх, үүрэг бүхий сайн дурынхны мэргэшсэн баг юм.