Онцгой байдлын ерөнхий газар, Мерси Кор Монгол Олон Улсын Байгууллагын хамтарсан удирдамжаар LEGS буюу “Мал сүрэгт тохиолдсон онцгой байдлын үед баримтлах заавар стандартууд” сэдэвт сургалтыг Мерси кор байгууллага, Онцгой байдлын газрын сургагч багш нар 11 сарын 08-10-ны өдрүүдэд зохион байгууллаа.

LEGS нь хүмүүсийн амжиргааны эх үүсвэр болсон мал сүрэгт онцгой байдлын үед авч хэрэгжүүлэх заавар болон стандартын иж бүрдэл бөгөөд  гамшигт нэрвэгдсэн мал бүхий иргэдийн амьдрал ба амьжиргааг хамгаалахад дэмжлэг үзүүлэх чадавхийг нэмэгдүүлэх зорилготой юм.

Тус сургалтыг Мерси кор байгууллагаас Архангай аймгийн Хотонт, Хашаат, Төвшрүүлэх, Цэнхэр, Булган, Цахир, Хангай, Тариат, Өгийнуур сумдад хэрэгжүүлж буй LTS-2 буюу Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь төслийн хүрээнд  дээрх 9 сумдын орон нутгийн сургагч багш нар Хүнс хөдөө аж ахуйн газар, Цаг уур орчны шинжилгээний газрын төлөөлөл нийт 21 хүн 20 цагийн  сургалтанд хамрагдлаа.