"Алтай улиастай эрчим хүчний систем" ТӨХК-ний даргын 2016 оны 11 дүгээр сарын 08-ний өдрийн 480 тоот хүсэлтийн дагуу Онцгой байдлын газрын даргын баталсан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу төв болон хөдөө орон нутгийн 103 ажилтан, албан хаагчдад "Гамшгийн тухай ерөнхий ойлголт, урьдчилан сэргийлэх арга хэмжээг боловсронгуй болгох нь", "Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлье" сэдвүүдээр танхимын сургалтыг зохион байгууллаа.