“Тохижилт Сүмбэр” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын 32 ажилтанд 2016 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр Онцгой байдлын газраас “Гамшгийн үед нэрвэгдэгсэдэд үзүүлэх анхны тусламж, зөөвөрлөлт тээвэрлэлт” сэдвээр 1 цаг 30 минутын онолын сургалтыг зохион байгууллаа.  

Цаашид 2017 онд ажилтан албан хаагчдын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу ажилтны сургалтыг улиралдаа 1 удаа хамтран зохион байгуулахаар тогтлоо.