Зэвсэгт хүчний жанжин штабын даргын А/492 тушаалаар батлагдсан Зэвсэгт хүчинд дагаж мөрдөх “Цэргийн албан хаагчдын бие бялдрын стандарт”-ыг Онцгой байдлын албанд хэрэгжүүлэхтэй холбогдуулан нийт албан хаагчдын бие бялдрын стандартыг Эрүүл мэндийн газрын баталгаажсан жин хэмжүүрээр жин, өндөр, бүсэлхийн тойргийн хэмжээг нарийвчлан авч биеийн жингийн индексийг тодорхойллоо. Бие бялдрын стандарт тодорхойлоход Онцгой байдлын нийт 65 албан хаагч хамрагдлаа.