Архангай аймгийн Онцгой байдлын газраас 2016 оны 03 дугаар улирлын тактикийн сургуулийг ерөнхий боловсролын 3-р сургуультай хамтран зохион байгууллаа.

Тус сургуулийн хүрээнд байгууллагын  гамшгаас хамгаалах хууль дүрэм норм стандарт баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах хяналт шалгалтыг зохион байгуулж илэрсэн зөрчил дутагдлыг арилгах ГХУХБ-ийн заавал биелүүлэх албан шаардлага бичиж  хүргүүлэн биелэлтийг хангууллаа. Мөн  багш ажилчдад галын аюулгүй байдал, газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх 2 цагийн танхимын сургалт зохион байгуулав.

 Тактикийн сургуулиар ОБГ-ын Гал түймэр унтраах аврах 51 дүгээр анги, Эрэн хайх аврах салбарын бүрэлдэхүүн газар хөдлөлт, гал түймэр гарсан сургуулийн цагийн байдалд багш сурагчдыг аврах, аюулгүй газарт байрлуулах, нэрвэгсдэд анхны тусламж үзүүлэх, гарсан галыг унтраах, байгууллагын ажилчдаар гал унтраагуур ашиглан дадлага сургуулийг  хийлээ.

Тактикийн сургуульд тухайн байгууллагаас 90 багш ажилчид, 2-р ээлжийн 677 сурагч,  4 автомашин техник хамрагдлаа.