2016 оны 10 дугаар сарын 18 ны 18 цаг 07 минутанд Хэнтий аймаг Хэрлэн сум, 5-р баг, Дулааны 21-19 тоотод гал гарч байна гэсэн дуудлагын дагуу Гал түймэр унтраах аврах 32 дугаар ангийн харуул жижүүрийн салаа хүрэлцэн очиход 5 болон 4 ханатай эсгий гэр эд хогшлын хамт бүрэн шатсан байна. 
Гал түймэр нь 5 ханатай эсгий гэрт анх үүсвэрлэн гарч гэр хоорондын галын аюулгүй байдлын зай хэмжээг хангаагүй, гэрийг шахаж барисны улмаас 4 ханатай гэрт гал түймэр дамжин тархсан байна.
Иймд ард иргэд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, гэр сууцыг барихдаа гэр хооронд 5 метр, байшин хооронд 8 метрээс багагүй байхаар төлөвлөн галын аюулгүй байдлын зай хэмжээг бүрэн хангах шаардлагатай байгааг ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРААС АНХААРУУЛЖ БАЙНА. 
Иргэн та Онцгой байдлын газрын 101 дугаарын утсанд гал түймэр, гамшиг ослын мэдээг цаг алдалгүй үнэн зөв өгч иргэний үүргээ биелүүлснээр өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах боломжтой.