Энэ сарын 17-ны шөнийн 03 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Уулын баяжуулах үйлдвэрийн Компрессын станцад гал түймэр гарчээ.

Дуудлагын дагуу Бор-Өндөр сум дахь Гал түймэр унтраах, Аврах 49-р ангийн салааны захирагч онцгой байдлын дэслэгч Ц.Батбаатар захирагчтай салааны бие бүрэлдэхүүн уг гал түймэр дээр очиход тухайн объект нь утаажилт ихтэй, үзэгдэх орчин  хязгаарлагдмал байдалтай байжээ. Улмаар галын голомтыг илрүүлэх хайгуулын ажлыг хийж, 0,4 Квт-ийн телемеханикийн хянах самбар болон кабелийн сувагт гал гарч байсныг олж илрүүлэн богино хугацаанд унтрааж, Уулын баяжуулах үйлдвэрийн 500.0 гаруй сая төгрөгийн  өмч  хөрөнгийг авран хамгаалсан байна.

Уг объект нь 6000 квт-ийн өндөр хүчдэлийн цахилгааны  щиттэй, хялбар шатах бодис /масло/ материалтай, цахилгаан тоног төхөөрөмж ихтэй, шахсан агаар үйлдвэрлэдэг галын онц аюултай бүс байсан аж.