Тус Онцгой байдлын газраас аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Улаан загалмайн хороо, Дэлхийн зөн Бор-Өндөр-1 орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран гамшгийн эрсдэлийг бууруулахад хүүхдийн оролцоог хангах, аюулгүй амьдрах арга ухаанд сургах, өөртөө болон найз нөхөддөө анхны тусламж үзүүлэх мэдлэг дадлага олгох зорилготой "Өсвөрийн аврагч” тэмцээнийг 2016 оны 10 дугаар сарын 24-ны өдөр ерөнхий боловсролын сургуулийн дунд бүлгийн хүүхдүүдийн дунд аймгийн зохион байгууллаа.

2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Өвсөрийн аврагч” бүлгийн 38 хүүхдүүдэд “Мэдлэгээ түгээцгээе” сэдэвт онолын сургалтыг явууллаа.

Тэмцээнд 1, 2, 3, 4, 5 дугаар сургуулийн баг тамирчид өрсөлдөж Үндэсний лаборатори 5 дугаар сургуулийн “Аврагч” баг 09.35.25 хугацаанд даалгаваруудыг гүйцэтгэн тэргүүн байранд шалгарлаа.