Бид ОБАЭБайгууллагын эрхэм зорилгийг биелүүлэн гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, идэвхи санаачлагийг нэмэгдүүлэхэд нөлөөлөн Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ 3 удаа, ангилалын сургалтыг 24 байгууллага аж ахуй нэгжид зохион байгулан ажиллаж байна.

 Мал амьтны гоц халдварт өвчин: Баян, Баянцагаан, Баянжаргалан суманд гарсан мал, амьтны гоц халдварт “Шүлхий”, “хонины цэцэг” өвчний тандалт, үзлэг хийх, вакцинжуултанд хамрагдуулах, ариутгал халдваргүйжүүлэлт, устгал хийх ажлыг зохион байгуулан ХХААГазар, Мэргэжлийн хяналт, Цагдаагийн газар, Баян сум, Баянцагаан сум, Баянжаргалан сумын албан хаагчид ажиллаж байна.

Мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчинтэй тэмцэхэд шаардагдах зардлыг аймгийн Засаг даргын шилжих үлдэгдлээс нийт 47093407 сая төгрөгийг санхүүжүүлэн зарцуулан ажиллаж байна.

Онцгой байдлын газрын 14 албан хаагч өвчний тандалт, үзлэг, устгал хийх, вакцинжуултанд хамрагдуулахад хүч нэмэгдүүлэн ажиллахаас гадна сумдад хорио цээрийн дэглэм тогтоох хяналтын цэгт 14 хоног тутамд сольж ажиллуулж байна.

“Шүлхий” өвчнөөр өвчилсөн нийт 22 өрхийн 134 үхэр, “хонины цэцэг” өвчнөөр өвчилсөн 12 өрхийн 236 хонийг устгалын цэгт зориудаар устгаж ариутгал халдваргүйжүүлэлт хийгээд байна.

Тарилгын  2 дахь шатны явц бүрэн дууссан мэдээтэй байгаа.

Манай албан хаагчид энэ мал амьтны гоц халдварт Шүлхий, хонины цэцэг өвчний хажуугаар өвөлжилтийн бэлтгэл ажлыг ханган  гал унтраах болон шуурхай албаны автомашинуудад улиралын техник үйлчилгээ, багаж зэвсэглэмжид  засвар үйлчилгээг хийж Гал түймэр, унтраах, аврах 24-дүгээр ангийн шинэ Депо барих ажил зогссон байгаа тул, барилгыг барьж байсан гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулж, барилгын “С Блок” тавиуланг ашиглалтанд оруулахад шаардагдах сендвич болон  барилгын материалыг авхуулан өөрсдийн хүчээр хийж гүйцэтгэн автомашинуудыхаа өвлийн бэлтгэл бэлэн  байдлыг   ханган ажиллаж  байна.

Аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Захирамжаар  аймгийн  “Аюулгүйн нөөц”-ийн хашаа болон сараа барих ажлыг эхлүүлэн 250 м блокон хашаа барьж, 1000 м²  сараа барихаар ажиллаж байна. Гүйцэтгэл  80 хувьтай дуусах шатандаа явж байна.

 

Газар эзэмших эрхээ аваагүй хашаатай болох сонирхолтой 10-н  албан хаагчийн асуудлыг шийвэрлэн жишиг хороололд газар эзэмших гэрчилгээг нь авч өгч, өөрсдийн хүч хөдөлмөрийг нэгтгэн хашаа барьж өглөө.

  2015 онд албаны хашаандаа тарьсан 180 чацарганы модноос  гал тогооны хэрэгцээнд хураагаад байна. Зуслангийн газрийн хашаандаа 1800 жимсний мод тарьсан байгаа. Энэ жилийн хүнсний ногоо 2 тооныг нөөцлөөд байна.

Албан хаагчдын мэдлэг, боловсрол, ур чадварыг хөгжүүлэх талаар онцгойлон анхаарч офицер, ахлагч нарыг ХСИС-д болон ОХУ-д суралцахад нь дэмжин ажиллаж байна.

Гал унтраах аврах 24-дүгээр ангийн 40 жилийн ой болох гэж байгаатай холбогдуулан  байгууллагын үүдэнд 4 хүчтэний нэг арслан, гадаа хашааны үүдэндээ эв нэгдлийг бэлэгдсэн заан хийж байршуулан гадна өнгө үзэмжээ нэмж сайжруулаад байна.