сиис

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблейн 2009 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 64/200 дугаар шийдвэрийн дагуу жил бүрийн 10 дугаар сарын 13-ны өдрийг гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын өдөр болгон дэлхий даяар тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн байдаг. Одоогийн байдлаар бид 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 11/1987 тоот үүргийг хэрэгжүүлэн “Онцгой байдлын албаны нээлттэй хаалганы өдөр”-ийг “Мэдлэгээ түгээж, аюулгүй амьдарцгаая” уриан дор Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын өдөр, Засгийн газрын 100 хоногийн тохиолдуулан орон нутгийн удирдлага, аж ахуйн нэгж байгууллага, олон нийтийг хамруулан  гамшгийн эрсдэлийг бууруулах иргэдэд сурталчилах ажлыг зохион байгуулахаар 09-дүгээр сарын 30-ны өдөр   удирдамж төлөвлөгөө гарган батлуулж Боловсрол соёл, урлагын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн Зөн Төв ОНХХ-тэй хамтран ажиллалаа.                                                                                  

“Онцгой байдлын албаны нээлттэй хаалганы өдөр”-ийг “Мэдлэгээ түгээж, аюулгүй амьдарцгаая” уриан дор байгууллагаа сурталчилах, Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх зөвлөмж гарын авлага тараах, Өвс нэгдсэн арга хэмжээний үеэр судалгаанд хамрагдсан айл өрхүүдэд “Аюулгүй амьдрал” ном тараах, “Өсвөрийн аврагч 2016” тэмцээн зохион байгуулах, Ерөнхий боловсролын ахлах “Хүмүүн цогцолбор”  сургуулийн “Б” байранд Гамшгаас хамгаалах дадлага сургууль зохион байгуулах зэрэг ажлуудыг удирдамжинд тусган ажиллалаа.

Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон улсын өдрийг “Мэдлэгээ түгээж, аюулгүй амьдарцгаая “ уриан дор Зуунмод сумын Ерөнхий боловсролын “Хүмүүн цогцолбор” ахлах  сургуулийн “Б” байранд 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 180 сурагчдад 2  хэсэг болгон Дэлхийн зөн ТОНХХ, Улаанзагалмайн хороо, Зуунмод сумын ЗДТГ-тай хамтран 6 цагийн сургалтыг зохион байгуулан, Онцгой байдлын газрын Төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн Обьектын гал түймэр гарсан үеийн бэлэн байдлын төлөвлөгөөг шалган заавар зөвлөмж өглөө.