Хэрлэн сум   2-р багийн засаг даргатай хамтран гал түймрийн эрсдэл гарах магадлалтай зорилтот бүлгийн 40 өрхийн галын аюулгүй байдлыг шалгаж, гал түймрийн аюул гарч болзошгүй Булгийн 11-12 тоотод амьдран суух өрх толгойлсон эмэгтэй 53 настай Т.Хэрлэнцэцэгийн  гэрийн цахилгааны дотор угсралт, Булгийн 4-11 тоотод амьдран суух 44 настай Б.Төрхтогтохийн байшингийн цахилгааны дотор угсралтыг  шинээр хийж галын аюулгүй байдлыг хангууллаа.