“ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ  БУУРУУЛАХ ОЛОН УЛСЫН ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУУЛАН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРААС  СҮХБААТАРЫНbТАЛБАЙД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

          Засгийн газар эмхлэн байгуулагдсаны 100 дахь өдөр, Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын өдрийг тохиолдуулан Онцгой байдлын газрын үйл ажиллагаа, гал түймэр унтраах, эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулан орчин үеийн багаж, техник хэрэгслийг ард, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад  сурталчилах, дадлага сургууль хийх, болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх,  бусад онцгой байдлын албаны хууль тогтоомжийг сурталчилах зорилгоор  “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг  зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч н.Амарбаатар болон бусад албаны хүмүүс, 500 гаруй иргэд, хөдөлмөрчид оролцож, Онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүний цаашдийн хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэгүзүүлэн хамтран ажиллахаа илэрхийлсэн.