"ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОЛОН УЛСЫН ӨДӨР"-ИЙГ  УГТАН ӨСВӨРИЙН АВРАГЧ-2016 ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

"Гамшгийн  эрсдэлийг бууруулах олон улсын өдөр"-ийн хүрээнд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын 5 сургуулийн 10 дугаар ангийн сурагчдын дунд " Өсвөрийн аврагч 2016 " тэмцээнийг амжилттай зохион байгуулж явууллаа.  Уг тэмцээнд нийт 55 өсвөрийн аврагч  оролцон хурд хүч, оюун ухаан, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс  4-р сургуулийн “Бүргэдүүд  баг” түрүүлж алтан медаль шилжин явах цомын эзэн боллоо.