ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ” НЭГДСЭН  АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Тус  газраас  Ойн  тухай  хууль,  галын  аюулгүй  байдлын  тухай хууль болон Улсын Онцгой Комиссын 2016 оны “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг эрчимжүүлэх, ой, хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасагтай хамтран “Хээрийн түймрээс урьдчилан сэргийлье” арга хэмжээг зохион байгууллаа.

Ногоон бүсээр зорчих тээврийн хэрэгслийн галын аюулгүй байдлыг хангуулах, үзлэг шалгалтаар аймгийн замын цагдаагийн тасагтай хамтарч нийт 760 тээврийн хэрэгсэлд  10 удаагийн үзлэг шалгалт хийж,  үүнээс тээврийн хэрэгслийн галын аюулгүй байдал хангасан 430, галын хоргүй, оч баригчгүй тээврийн хэрэгсэл 330 байсан. Галын аюулгүй байдал хангаагүй зөрчилтэй тээврийн хэрэгсэл бүхий жолооч нарт  зөрчил арилгуулах хугацаат үүрэг өгч, 75 тээврийн хэрэгсэлийн жолооч нарыг   стандарт шаардлага хангасан зориулалтын галын хороор ханган  зөрчлийг газар дээр нь арилгуулан  ажиллалаа.