Гамшгийн эрсдлийг бууруулах олон улсын өдрийг тохиолдуулан “Онцгой байдлын алба сурталчилах нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион явуулах ажлын төлөвлөгөөг 2016-10-04-ны өдөр батлуулан 11 төрлийн ажил төлөвлөн өдөрлөгийг 2016-10-13-ны өдрийн 09 цагаас 16 цагийн хугацаанд аймгийн нутгийн удирдлагын ордны өмнөх “Амар”-ын талбайд амжилттай зохион явууллаа.

 “Онцгой байдлын алба сурталчилах нээлттэй хаалганы өдөр”-өөр хошууч Ч.Сэрсэндэмид захирагчтай  гал түймэр унтраах 56 дугаар ангийн эрэн хайх аврах бүлгийн шуурхай албаны автомашин, ачааны автомашин-1, аврах багаж хэрэгсэл, дууриалган үзүүлэх сургалтын 12 төрлийн материал, хээрийн майхан-1, 1 төрлийн сурталчилгааны 200ш санамж,  салааны захирагч-2, ахлагч бүрэлдэхүүн- 37, хошууч Ж.Буян-Эрдэнэ захирагчтай гал түймэр унтраах 81 дүгээр ангиас офицер-2, 16 алба хаагч, галын даралтын хоолой 8, салаа бэлчир-1, шилжүүлэн-1,  хошуу-3, байлдааны хувцас хэрэгсэл-4, ширээ-5, сандал-5, суудлын автомашин-3, улсын нөөцийн салбараас 2 офицер, 2 ажилтан, 1 автомашин, гурил будаа, хивэг, элсэн чихэр,  цай зэрэг бараа материалын үзэсгэлэн, хяналтын тасгаас гамшгаас хамгаалах улсын байцаагч 1, шаардлагатай бичиг баримт, урьдчилан сэргийлэх тасгаас аннос-1, сурталчилгааны 8 төрлийн санамж материал 500ш, 23 төрлийн ном гарын авлага, 2 төрлийн гар зургийн уралдааны самбар үзүүлэн, hotebook-1, өсгөгч-1, иргэдийн санал хүсэлтийн дэвтэр -1 суудлын автомашин-2 тойгоор онцгой байдлын газраас бэлтгэл хангуулж, хамтран ажилладаг байгууллага албан газарт 3 албан бичиг хүргүүлэн аймгийн ерөнхий боловсролын 14 дүгээр сургууль, Наран цогцолбор, 7 дугаар сургуулийн 24 өсвөрийн аврагч бүлгэмийн сурагчид, 6 нийгмийн ажилтан багш нартай хамтран нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулж, арга хэмжээний үеэр 5 телевизээр ухуулга сурталчилгааг явуулж, Аврагч мазаалайн шторкийг Талст худалдааны төв, Үйлдвэрийн захиргааны 2 дугаар байрны гадна дэлгэцээр тус тус гаргаж иргэд олон нийтэд ажлаа нээлттэй танилцуулан ажиллаа.

Нээлттэй хаалганы өдрөөр нийт 800 гаруй иргэнд ухуулга санамж тарааж, албаны үйл ажиллагаа, онцлогтой танилцуулж, аврах багаж хэрэгслээр задаргаа хийх, гал унтраах байлдааны тархалт хийх зэрэг төрлөөр үзүүлэх сургуулийг 3 удаагийн давтамжтай явуулж, өсвөрийн аврагч бүлгэмийн 24 гишүүд багийн ахлагч нар санамж материал тараах ажилд оролцон, өөрсдийн ажлын тайлан, бусад багаж, хэрэгслээ дэлгэн үзүүлсэн үр дүнтэй арга хэмжээ боллоо. Арга хэмжээний үеэр иргэдээс санал авах дэвтэрт 8 иргэн талархал үлдээж, “Далх бүрэн” ХХК, ”Эрдэнэт импекс” ХХК-ний 18 ажилтанд хүсэлтийн дагуу 30 минутын сургалтыг “Гал унтраагуулыг ашиглах нь”  сэдвээр явуулсан.

            Гэрээт гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч ахлах дэслэгч Д.Ариунболд “ЭЦДС” ТӨХК-ний 25 ажилтан нартай оролцов