2015 оны 9 дүгээр сард "Өрхийн бэлэн байдал" сэдэвт сургалтыг Дэлхийн зөн-Монгол олон улсын байгууллагын тус аймаг дахь салбартай хамтарч Өлгий сумын 12 багийн Засаг дарга, 16 ерөнхий боловсролын сургуулиудын нийгмийн ажилтнууд, 12 цэцэрлэгүүдийн арга зүйч нарт "Гамшгийн эрсдэлийг бууруулах уламжлалт арга ухаан, Өрхийн бэлэн байдал, Уур амьсгалын өөрчлөлт, Химийн бодисын зохистой хэрэглээ, Мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нь" сэдвүүдээр 10 цагийн сургалт зохион байгуулан явуулж сургагч багшаар бэлтгэв.