Гамшгийн эрсдлийг бууруулах олон улсын өдрийг угтаж, Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн иргэд олон нийтэд “Өрхийн бэлэн байдал” сэдэвт сургалтын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулан 2016-10-07-ны өдрийн 16-19 цагийн хооронд тус багийн 11 дүгээр цэцэрлэгийн урлагийн танхимд “Гал түймрээс урьдчилан сэргийлэх нь”, “Иргэн бүр гал унтраагуултай харьцаж сурцгаая, өрх бүр гал унтраагуултай болцгооё”, “Эрдэнэ багт гарсан гал түймэр гамшиг ослын тухай статистик мэдээ тайлан”, “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан 8 дугаар зөвлөмжийн хүрээнд бэлтгэх  гамшгийн үеийн бэлэн байдлын үүргэвч”, “Эрдэнэ багт шинээр байгуулагдаж байгаа аврах гал унтраах ангийн танилцуулга ”, зэрэг  5  сэдвээр 6 онцгой байдлын офицер 4 цагийн лекц, 1 цагийн дадлага ажлыг 39 иргэнд зохион байгуулан явуулж, сургалтын үр дүнг тооцож, мэдлэг сорих тэмцээнийг иргэдийн дунд зохион явуулахад тус багийн 6-4а-д оршин суух Д.Алтанзул ахлагчтай баг түрүүлж, аврагч Мазаалайн багц, “Аюулгүй өрх” ном зэрэг дурсгалын зүйл, онцгой байдлын газрын даргын өргөмжлөлөөр шагнагдсан.