Эрдэнэт үйлдвэрийн гэрээт гал унтраах 58-р ангийн сургалт сурталчилгаа урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн Онцгой байдлын дэслэгч Х.Цэрэндаш  Онцгой байдлын газрын түүхт 40 жилийн ойн баярыг угтаж гал унтраах аврах 58-р ангийн 3-р салааны алба хаагчидтай хамтран “Хариу нэхээгүй тус “ аяныг зохион байгуулж Орхон аймгийн Баян-өндөр сумын Наран багын 61-03 тоотод оршин суугч 8 ам бүлтэй Н.Сүрэнжав гэдэг айлыг багын судалгаанд хамруулж амжиргааны түвшин доогуур айл тул тухайн айлын аж байдалтай танилцан туслах болсон. Аяны хүрээнд тухайн айлын галын аюулгүй байдал, цахилгаан угсаралт мантажны утас, зуух, яндан , резетка залгуур, гэрэл, пускаталь, үнс хогны сав, гал унтраагуул, хүнсний зүйлс зэрэг 1 сая төгрөгний эд зүйлсийг эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрик, Засвар механикийн завод, РМЦ, РСЦ, гэх мэт байгуулагатай хамтран тусламжийн аяныг зохион байгуулж хариу нэхээгүй тус үзүүлж ажиллаа.