Дэлхийн Зөн Дундговь Орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, Цахилгаан дамжуулах сүлжээ салбартай хамтран 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Гурвансайхан сумын 50 иргэнийг хамруулан, 09 дүгээр сарын 19-ны өдөр Өлзийт сумын 50 иргэнийг хамруулан 09 дүгээр сарын 22-ны өдөр  Сайнцагаан сумын 72 иргэнийг хамруулан “Өрхийн бэлэн байдал” сэдэвт сургалтыг зохион байгуулж нийт 172 иргэнийг хамруулан айл өрхийн галын аюулгүй байдлыг хангуулах, цахилгааны ослоос урьдчилан сэргийлэх, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж аюул ослоос урьдчилан сэргийлэх талаар мэдлэг олголоо.