Онцгой байдлын ерөнхий газар, ДЗОУБ-тай хамтран хэрэгжүүлж буй  “Сургуулийн гамшгийн эрсдлийг бууруулах, даван туулах чадавхийг бэхжүүлэх”, гамшгийн эрсдлийг бууруулахад иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх ажлын хүрээнд ОБЕГ, ДЗОУБ-ын мэргэжилтэн ажилтан нартай хамтран ирсэн удирдамжийн дагуу 2016-09 сарын 12-ны өдрөөс 2016-09 сарын 16-ны өдрүүдэд сургалтын бэлтгэл ажлыг хангуулах 15 заалт төлөвлөгөө, 10 заалттай сургалтын хөтөлбөр, 5 асуудал бүхий үзүүлэх сургуулийн төлөвлөгөө, 3 асуудал дэвшүүлсэн цагийн байдлуудыг боловсруулан боловсруулалтын дагуу сургалтыг хугацаанд нь  зохион явууллаа.

Сургалтын хөтөлбөрийн дагуу Гамшгийн аюулын дохиогоор зарлан мэдээлэх, аюулгүй зайд нүүлгэн шилжүүлэх дадлагад 3 сургуулийн 150 багш, 89 ажилтан, өсвөрийн аврагч бүлгийн 91 гишүүн, 2058 сурагч   нийт 2388 хүн хамрагдаж,    36  төрлийн багаж хэрэгсэл ашиглагдаж,  дадлагын үйл ажиллагааг ТВ-10, Номин, EBS, Тэнгэр ТВ  зэрэг 4 телевизээр мэдээлэл хийж ажилласан

Бага ангийн 50 багшид Аюулгүй өрх сэдвээр 2 цагийн сургалт, 3 сургуулийн 1-5 дугаар бага ангийн 180 сурагчидад Аврагч мазаалайн зөвлөмжөөр 30 минутын сургалт, 3 сургуулийн гамшгаас хамгаалах орон тооны бус штабын 21 удирдах албан тушаалтанд 3 цагийн байдлаар ширээний дасгал ажлыг 1 цаг нийт 3 цаг 30 минутын сургалтыг мэргэжлийн 8хүний бүрэлдэхүүнтэй явуулсан

             Сургалт ажлын хүрээнд ДЗОУБ-аас сургууль бүрт 120 ш, нийт 360ш  “Аюулгүй өрх” номыг үнэгүй тараан хүлээлгэн өглөө