Алтан бамбай 2016 аврах ажиллагааны тэмцээн 2016 оны 09-р сарын 15,16 нд Зууны манлай бүтээн байгуулалт хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ны сургалтын полигон дээр 21-н багын 126 аврагчид хурд хүч авхаалж самбаа гарган уралдав. Тэмцээнд оролцож байгаа баг тус бүрт ,төрөл тус бүр дээр сургалт зохион байгуулан дадлага хийлгэж хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч ажилласан. Тэмцээнд оролцсон 21 цехийн 126 аврагчид 5 төрөлд уралдсанаас хүдрийн ил уурхайн нөхөрлөлийн аврагчид 1-р байр, засвар угсаралт эрд сүлж хамтарсан багын нөхөрлөлийн аврагчид 2-р байр, автотээвэрийн цехийн нөхөрлөлийн аврагчид 3-р байр тус тус эзэлж алт, мөнгө, хүрэл медал цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав. аврах ажиллагааны төрөл тус бүр дээр шилдэг багийн удирдагч, аврагч нарыг тодоруулан шагнав.