2016-2017 оны хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан бага насны хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд, эцэг эхчүүдийн дунд сургалт зохион байгуулав. Мөн Улаанбаатар-Сайншанд-Замын-Үүдийн босоо тэнхлэгийн улсын чанартай авто замын уулзвар дахь Замын цагдаагийн хяналтын постод Замын цагдаагийн алба хаагчидтай хамтран 600 зорчигчид зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, машин механизмын галын аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг хүргэж ажиллаа.