Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын Бүс, бүсийн төвийн ажиллах журмын 4.1.1, 4.1.8, 5.4.4 дахь заалтуудын хүрээнд Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газартай хамтран Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Усан хаялага нууранд  "ХАЯЛАГА НУУР АВРАХ АЖИЛЛАГАА 2016" сэдэвт уснаас эрэн хайх, аврах дадлага сургууль зохион байгууллаа. Тус сургуульд Дорноговь, Говьсүмбэр аймгийн эрэн хайх аврах бүлгийн 12 аврагч оролцож уснаас эрэн хайх, аврах ажилд ашиглагдаж байгаа  багаж зэвсэглэмтэй харилцан танилцаж, усанд хөвөх, усанд харах, уснаас айх айдсыг арилгах цогцолбор дасгал, мэлхий сэлэлт, өврөөр даллах сэлэлтээр осолдогчийг уснаас хэрхэн гаргах дадлага сургуулийг зохион байгууллаа.