Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх,аймгийн аж ахуй нэгж байгуулагуудын гамшгаас хамгаалах орон тооны бус штаб, анхны тусламжийн нөхөрлөлийн бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдлыг хангах гамшгийн үед ажиллах мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор Аймгийн Засаг даргын 2016 оны А/418 тоот захирамжаар “Аврагч-2016” тэмцээнийг аймгийн Улаанзагалмайн хороотой хамтран 2016 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 13 байгууллага, аж ахуйн нэгжийн 14 багийн 224 ажилтан, албан хаагчдыг хамруулан 18 дахь жилдээ уламжлал болгон амьжилттай зохион байгуулан явууллаа.

           Сургалт зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд оролцогчдод аймгийн Засаг даргын захирамж, тэмцээн зохион байгуулах заавар,гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчын мэдэгдэлийг албан бичгээр хавсруулан хүргүүлж, тус газрын 6 офицер алба хаагчид тэмцээнд оролцох баг тамирчдад мэргэжлийн заавар зөвлөгөөг өгч, тэдний программт сургалтаар олж авсан мэдлэгийг бодит байдалд иж бүрнээр шалгасан ажил болсон.

Тэмцээнд мэргэжилийн ангиуд Онцгой байдлын газрын аврах гал унтраах ангиудын алба хаагчид, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн үлээвэр хөгжмийн 7 албан хаагч, химийн мэргэжилтэн 1 алба хаагч,  Улаан загалмайн хорооноос 12 хүүхэд тусгайлан бэлтгэж оролцуулав. Тэмцээний цагчин шүүгчээр БТСГ-ын мэргэжлийн цагчин шүүгч ажиллуулж, цэгийн шүүгч, дундын шүүгч нарыг ОБГ-ын офицер бүрэлдэхүүн болон Улаан загалмайн хорооны сургагч багш нар хамруулан ажилласан. 

        Тус тэмцээнд Аймгийн Засаг даргын бөгөөд Онцгой комиссын дарга Д.Батлут, Засаг даргын орлогч А.Төвшинжаргал, С.Батжаргал, ЗДТГ-ын дарга Д. Соёлчхүү, Цэргийн щтабын сургалт олон нийт хариуцсан офицер, дэд хурандаа Д.Болдбаатар, Баян-Өндөр сумын Засаг даргын орлогч, А.Алтангэрэл, сумын ЗДТГ-ын дарга Эрдэнэчимэг болон бусад оролцогч байгууллагуудын удирдлагууд оролцож бүрэлдэхүүнд амжилт хүсч, тэмцээнд оролцогч баг тамирчдын хувийн бэлтгэл болон гэрийн даалгаварт бэлтгэсэн объектын болон ой, хээрийн гал түймэр унтраах багаж хэрэгсэлтэй нь танилцлаа.

   Шалгалтанд аврагч, нөхөрлөл тус бүрийн анхны тусламжийн цүнхний иж бүрдэл, химийн газ эсэргүүцэх багний бүрэн бүтэн байдал, гэрийн даалгавар зэргийг, Онцгой байдлын газраас томилогдсон шүүгч, Улаан Загалмайн Хорооны томилогдсон шүүгч нар шалгаж тэмцээний зааврын дагуу үнэлгээ өгч ажилласан. Тэмцээнийг 5 үе шаттайгаар зохион явуулж баярын талбайн дотор талаар тойрсон хэсэгт 800 м тутамд 1 цэг байхаар тооцоолон байрлуулан ажилласан

         Тэмцээний явцыг орон нутгийн 5 телевизээр дамжуулан, “Аврагч-2016” нэвтрүүлгийг бэлтгэн сурталчилж ажилласан.Тэмцээнийг зохион байгуулсан байгууллагуудын удирдлагуудад болон амжилттай оролцсон эхний байр эзэлсэн “ЭДЦС” ТӨХК-ны анхны тусламжийн нөхөрлөлд шилжин явах цом, өргөмжлөл, алтан медаль, 2-р байр эзэлсэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны Баяжуулах фабрикийн анхны тусламжийн нөхөрлөлд өргөмжлөл, мөнгөн шагнал, 3 дугаар байранд орсон Нийгмийн даатгал, Татварын хэлтсийн хамтарсан анхны тусламжийн нөхөрлөлд өргөмжлөл, хүрэл медаль, мөнгөн шагнал, 4 дүгээр байранд “Ан-Дөл” ХХК 9-н эрдэнэ худалдааны төвийн анхны тусламжийн нөхөрлөл, 5 дугаар байранд Болосролын газрын анхны тусламжийн нөхөрлөл, 6 дугаар байранд “НИК-Петровис” ХХК-ны анхны тусламжийн нөхөрлөл, 7 дугаар байранд Баян-Өндөр сумын ЗДТГ-ын анхны тусламжийн нөхөрлөл тус тус эзэлж тус бүрт өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнасан.