" Аюулгүй амьдрах мэдлэг" уриан дор явагдаж буй дадлага сургалтанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвд байрлах ерөнхий боловсролын 8 сургууль, " Далай ван" дээд сургууль,Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв зэрэг бүх боловсролын байгууллагын нийт 3500 гаруй багш, ажилчид, оюутан, сурагчид оролцлоо.

Сургалтын үеэр газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх зурагт танилцуулга 1500 ширхэг багш сурагчдад тарааж, бүх сургуулиудын зарлан мэдээлэл дамжуулах журамд тодотгол хийгдлээ.