Онцгой байдлын газрын даргын 2016 онд баталсан төлөвлөгөөний дагуу гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн улиралын Тактикийн сургуулийг Баян-Өндөр сумын Зэст багт байрлах "Түш Тэм" ХХК-ны Дээдэс худалдаа үйлчилгээний төвтэй хамтран 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр зохион явууллаа. Тактикийн сургуулийг газар хөдөлсөний улмаас барилга байгууламжид нуралт үүссэн, улмаар барилгын 2 давхарт гал түймэр гарсанаар цагийн байдлыг өгч 3 иргэн хүнд, хөнгөн бэртэж, гэмтсэн зэргээр объектоос аврах ажиллагааг хийж эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өгөх ажиллагааг зохион явуулсан. Мөн тухайн байгууллагын галын бүлгэмийн гишүүдэд гал унтраагуулын ажиллах зарчим, марк төрөл, гал түймэр гарсан үед ажиллах дараалалыг танилцуулж өөрсдөөр нь гал унтраах ажиллагааг хамтран зохион явуулсан.  Тус сургалтанд нийт 86 албан хаагч, ажилчид хамрагдсан.