Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга бөгөөд штабын даргын баталсан "Болзошгүй усны ослоос урьдчилан сэргийлье" сэдэвт нэгсдсэн арга хэмжээний удирдамжийн дагуу Говь-Алтай аймгийн хэмжээнд гарч буй гол, усны ослын тоо, хохирлыг бууруулах, игэдийг усны ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, анхны тусламж үзүүлэх, сэрэмжлүүлэг хүргэх зорилгоор Аймгийн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, орон нутгийн "Миний нутаг", "Алтай", "Их Алтайн мэдээ" сонины газар зэрэг байгууллагуудтай хамтран ажиллах удирдамж боловсруулан ажиллалаа.

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд эргүүлийг 24 удаа, 155 ажилтан, албан хаагчид эргүүлээр ажиллаж, 24 нэгж техник хамрагдлаа. Тайшир сумын "Улаан боом"-ын усан цахилгаан станцын төв зам дагуу аялагчид ихээр зорчдог тул хязгаарын шугам давах, осолдож болзошгүй хэсгүүдэд урьдчилан сэргийлэх самбар 20 ширхэгийг байршуулан Онцгой байдлын газраас хэвлэн гаргасан 2000 ширхэг "Үер, усны ослоос урьдчилан сэргийлье" зөвлөмжийг нийт давхардсан тоогоор 3444 иргэнд хүргэж ажиллалаа.